TCL C6 "iF Design" 2018 шагналыг хүртсэн

2018-09-14

2018-09-14

 

Хятадын Шэнжэн дэхь Хятад BU, TCL мультимедиа технологи холдинг ХХК-н бүтээгдэхүүний төвийн Үйлдвэрлэл дизайны төвөөс гаргасан TCL C6 TV нь iF дизайны шагнал 2018-г хүртсэн.

 

 

“TCL C6-ын дизайны санаа нь телевизор дахь дуу, дүрсний илүү оновчтой шаардлагыг хангах гэсэн кино театрын дэлгэцийг дууриаж хийсэн болно. Урд талын спикер дуу авиаг хэрэглэгч рүү шууд хүргэснээр гайхалтай дуугаралтыг мэдрүүлж байгаа юм. Дэлгэцийн доод хүрээ болон урд спикер нэгдмэл болсон,” хэмээн C6-г iF дизайны вэб хуудас тодорхойлон өгүүлсэн байна.

 

1 сард Хамбургт болсон "If Design 2018" шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр 16 орны 63 бие даасан мэргэжилтнүүдийн шүүх бүрэлдэхүүнээс шилдгээр шалгарсан юм. 75 хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүд "iF Design" шагнал гардуулах 2018 үйл ажиллагааний шилдгээр шалгарсан юм. Дараах шалгуураар уг тэмцээнд 54 орны нийт 6402 бүтээгдэхүүнүүд бүртгүүлсэн болно. Үүнд: бүтээгдэхүүний дизайн, холбооны дизайн, сав баглаа боодлын дизайн, үйлчилгээний дизайн/UX, архитектор, дотоод засал болон мэргэжлийн санаа, өгөгдөл зэрэг юм.

 

Шүүх бүрэлдэхүүний тэргүүн Фритк Фрэнзклер: "сүүлийн жилүүдэд If дизайн шагнал гардуулах ёслол 2018-д оролцох бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл улам хурдацтай өсч байна гэж хэлсэн. энэхүү хурдацтай өсөлт сонирхол нь If-ын гайхалтай холбоо харилцааны үр дүн бөгөөд If -н гүйцэтгэх захирал Ралп Веигманн-ы гайхалтай багийн ажиллагааны үр дүн болно. Азийн зах зээл дээр ялангуяа эх газрын Хятадын бүс нутагт томоохон ололт болж байна. Энэ өрсөлдөөнд оролцсон нь зөвхөн олон улсын өндөр чанар, стандарттай нүүр тулах чадвартайгаас гадна, олон Азийн компаниуд сайн дизайн бүтээх нь бизнесэд хэрхэн нөлөөлж чадахыг харуулсан томоохон үйлдэл гэж ойлгож болно.

 

65 жилийн турш "iF Design" шагнал гардуулал ёслол хамгийн шилдэг дизайныг шалгаруулах томоохон нэр хүндтэй тэмцээн зохион байгуулагдсаар байна. iF лого нь дэлхий дахинаа хамгийн гайхалтай дизайны үйлчилгээнд зориулагдсан бөгөөд энэхүү шагнал гардуулах ёслол нь дизайнеруудын хувьд дэлхийн хамгийн чухал шагналуудын нэг болоод байна.

2018-09-14