Энэхүү Нууцлалын Мэдэгдэл нь 2023-04-20 -с эхлэн хүчин төгөлдөр болно.
Энэхүү Нууцлалын Мэдэгдэл нь TCL болон/эсвэл түүний харъяа компани, салбарууд (хамтад нь "TCL", "бид", "бидний" эсвэл "манай" гэх) танд хамааралтайгаар бидний боловсруулдаг Хувийн Өгөгдлийг (таны "Хувийн Өгөгдөл" гэх) хэрхэн хамгаалдаг, бид таны талаар ямар төрлийн Хувийн Өгөгдөл цуглуулдаг, бид үүгээр юу хийдэг, үүнийг хэрхэн задруулдаг болон Хувийг Өгөгдлийг боловсруулахтай холбоотой ямар эрхүүд танд байдаг болохыг тодорхойлсон.
TCL-ийг сонгож буй танд баярлалаа!
Энэхүү Нууцлалын Мэдэгдэл нь таныг дараахыг багтаасан "TCL-ийн Материалууд"-д хандаж, ашиглах үед бид таны Хувийн Өгөгдлийг боловсруулах үед үйлчилдэг.
Энэхүү Нууцлалын Мэдэгдэл нь мөн TCL-ийн бизнесийн харилцаа холбоотой эсвэл харилцаа холбоотой гэж үзэж буй манай харилцагч, бизнесийн түншүүд, ханган нийлүүлэгчид болон бусад байгууллагууд доторх бизнесийн харилцагчдын Хувийн Өгөгдлийг боловсруулах бидний боловсруулалтад үйлчилдэг.
Бид таны Хувийн Өгөгдлийг хэрхэн цуглуулж, ашиглахтай холбоотойгоор гарсан өөрчлөлтүүд болон холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг тогтмол давтамжтайгаар тусгах зорилгоор энэхүү Нууцлалын Мэдэгдлийг шинэчилж болно. Энэхүү Нууцлалын Мэдэгдэлд хийсэн аливаа шинэчлэлт нь үүнийг [1] https://www.tcl.com/mn/mn/legal/privacy-notice дээрх манай вебсайтад
нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Түүнчлэн бид холбогдох хууль тогтоомжоор шаардсанаар энэхүү Нууцлалын Мэдэгдэлд орсон өөрчлөлтүүдийн талаар танд мэдээлэхээр мөн мэдэгдэх болно.
МАНАЙ ВЕБСАЙТАД ЗОЧИЛЖ, ӨӨРИЙН МЭДЭЭЛЛЭЭ ӨГЧ ЭСВЭЛ TCL-ийн МАТЕРИАЛУУДЫГ АШИГЛАСНААР ТА ЭНЭХҮҮ НУУЦЛАЛЫН МЭДЭГДЭЛД ТОДОРХОЙЛСОН АРГА АЖИЛЛАГААГ УНШИЖ, ОЙЛГОСОН БОЛОХОО БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА.
Илүү ихийг олж мэдэхийн тулд доорх хэсгүүдийн аль нэг дээр дарна уу.
Таны нууцлал бидэнд чухал тул бид таны талаар ямар Хувийн Өгөгдөл цуглуулдаг болохоо энд тайлбарлаж байна. Хэрэв та тодорхой нэг Хувийн Өгөгдлийг өгөхгүй бол TCL нь энэхүү Нууцлалын Мэдэгдэлд тусгасан зарим зорилгуудаа биелүүлж чадахгүй бөгөөд та TCL-ийн зарим нэг тодорхой Материалуудыг ашиглаж эсвэл хандаж чадахгүй байж болзошгүй.
Бид таны талаар дараах Хувийн Өгөгдлийг цуглуулж, боловсруулж болно:
o Хувийн холбоо барих мэдээлэл: таны нэр, хүргэлт, нэхэмжлэл илгээх/эсвэл бизнесийн байршил, э-мэйл хаяг, утасны дугаар;
o Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардсанаар өөрсдийн хууль ёсны хариуцлагыг биелүүлэхийн тулд таны татвар төлөгчийн дугаарыг (CPF) цуглуулж болно;
o Нэвтрэх мэдээлэл: хэрэглэгчийн нэр, нууц үг, хоч нэр;
o Хүн ам зүйн мэдээлэл: төрсөн огноо, хүйс;
o Төлбөрийн мэдээлэл: таны дебит эсвэл кредит картын мэдээлэл, банкны мэдээлэл эсвэл таны манай бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт эсвэл шилжүүлэгтэй холбоотой бусад төлбөрийн болон санхүүгийн мэдээлэл.
o Ажил мэргэжлийн эсвэл хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээлэл (тухайлбал, таны манай судалгаанд оролцох үед), хэл, өндөр ба жин, биеийн температур, зүрхний цохилтын тоо, нойрны чанарын өгөгдөл, алхах/гүйх/дугуйгаар явсан замын өгөгдөл (тухайлбал, та TCL-ийн зүүдэг төхөөрөмжүүдийн холбогдох үйлчилгээг ашиглах үед);
o Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх таны асуулт, гомдол, санал зөвлөмж эсвэл манай санал асуулгад өгсөн таны хариултууд;
o Таны эзэмшдэг, ашигладаг TCL-ийн Материалуудын талаарх мэдээлэл болон боломжтой бол таны тэдгээрийг худалдан авсан нотолгоо; болон
o TCL-ийн Материалуудын таны ашиглалтын дэлгэрэнгүй мэдээлэл;
o Таны төхөөрөмжийн байршил ба цагийн бүс;
o Нягтлан харалтын түүх, хайлтын түүх, хуудасны даралтууд, хөтчийн төрөл, горимын давтамж болон манай бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах үеийн таны бусад үйл ажиллагаа зэрэг бидний танд ханган нийлүүлж буй бүтээгдэхүүний ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
o IP хаяг, MAC хаяг, Төхөөрөмжийн ID, Терминалын ID, серийн дугаар, IMEI дугаар, IMSI дугаар, зар сурталчилгааны ID зэргийг багтаасан таниулагчид (зар сурталчилгааны зорилгоор таны төхөөрөмжүүдэд өгсөн хэрэглэгчийн өвөрмөц ID), техник хангамжийн загвар болон бусад аливаа төхөөрөмжийн таниулагч эсвэл таны TCL-ийн Материалуудын талаарх төхөөрөмжийн тусгай мэдээлэл;
o Таныг тодорхой нэг үйлчилгээнүүдийг ашиглаж, байршлын онцлогийг идэвхжүүлсэн байх үед таны төхөөрөмжийн GPS дохиогоор эсвэл ойролцоох Wi-Fi хандалтын цэгүүд болон үүрэн холбооны цамхагуудаар дамжуулан нарийн тодорхойлсон газарзүйн байршил болон барагцаалсан газарзүйн байршлын өгөгдөл. Та хэдийд ч өөрийн бүтээгдэхүүн эсвэл апликейшнуудын үйлдлийн системийн тохиргоон дотор биднийг таны байршлын мэдээллийг цуглуулахаас татгалзаж болно;
o Таны бидэнд өгсөн эсвэл бусад тохиолдолд биднийг цуглуулахыг зөвшөөрсөн хэмжээнд таны эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээлэл болон таны фитнесс болон дасгалын мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл (таны өндөр, жин, биеийн температур, зүрхний цохилт, нойрны чанар, алхаж, гүйж, дугуй унасан замын мэдээлэл гэх мэт);
o Таны TCL-ийн аль нэг материалын алдаа эсвэл согогтой холбоотой таны бидэнд өгсөн алдааны бүртгэл, алдааны код, алдааны тайлбар болон бусад мэдээлэл;
o TCL-ийн тодорхой нэг апликейшнүүдийн цуглуулсан мэдээлэл. Жишээлбэл, та гар утсан дээрээ TCL Account апликейшныг ашиглах үед энэ апликейшн нь Интернетэд холбогдож, таны системийн зөвшөөрлийг (хадгалах, камер, Интернет холболт болон харилцагчдын зөвшөөрлийг багтаагаад) хүсэх бөгөөд таны э-мэйл хаяг, бүртгэлийн нууц үг, бүртгэлийн нэр, хүйс, улс/бүс нутаг, төхөөрөмжийн загвар, төхөөрөмжийн нэр, таны апликейшны хувилбарууд болон гар утасны үйлдлийн системийг цуглуулах болно;
o Та өөрийн хэд хэдэн TCL эсвэл Alcatel төхөөрөмжийг (таны ухаалаг төхөөрөмж, цаг, бугуйвч, чиглүүлэгч гэх мэт) холбож, хянахын тулд манай TCL Connect эсвэл TCL Home апликейшныг ашигладаг байршил, мөн Wi-Fi эсвэл Блютүүтийн мэдээлэл, байршил, TCL-ийн бүртгэл, таны гар утасны талаарх төхөөрөмжийн мэдээлэл болон холбогдох TCL эсвэл Alcatel төхөөрөмжүүдийн талаарх мэдээлэл;
o Бид танд борлуулалтын дараах тусламж үзүүлэх үед таны э-мэйл, утасны дугаар, хаяг, факсын дугаар эсвэл та болон манай Хэрэглэгчийн Тусламжийн багийн хоорондох чатын түүх эсвэл утасны харилцан ярианы бичлэг; болон
o Таныг тодорхой нэг апликешныг анх удаа ажиллуулж байх үед бидний танд ил болгосон мэдээллийн дагуух бусад мэдээлэл.
o Олон нийтийн мэдээллийн сүлжээний мэдээлэл;
o Өгөгдөл ханган нийлүүлэгч болон зар сурталчилгааны солилцооны үйлчилгээнээс ирсэн мэдээлэл;
o Бүтээгдэхүүн, үйлчилгээ, вебсайт болон апликейшны бусад ханган нийлүүлэгчдээс олж авсан мэдээлэл;
o Гар утасны төхөөрөмжүүдийн үйлчилгээ үзүүлэгчдээс авсан засварын үйлчилгээний холбогдолтой мэдээлэл;
o Бусад арилжааны эсвэл олон нийтэд нээлттэй эх сурвалж; болон
o Хэрэв та TCL-ийн нэрийн өмнөөс/эсвэл түүний зохион байгуулсан болон/эсвэл ивээн тэтгэсэн зах зээлийн судалгааны хөтөлбөрт хамрагдвал бид тэдгээр вэбсайт болон олон нийтийн мэдээллийн сүлжээнүүдийн нууцлалын бодлоготой уялдуулан гуравдагч талын вэбсайтууд эсвэл олон нийтийн мэдээллийн сүлжээнээс мэдээлэл цуглуулж болно.
Бид таны тухай, таны төхөөрөмж эсвэл TCL-ийн Материалуудын ашиглалтын талаарх бусад мэдээллийг цуглуулах үедээ мэдээлэх болон/эсвэл холбогдох хууль тогтоомжуудтай уялдуулан таны зөвшөөрлийн дагуу цуглуулж болно.
Бид 13-аас доош насны эсвэл таны харьяаллын дагуу зөвшөөрөгдсөн насны хамгийн доод хэмжээний настай хүүхдүүдийн Хувийн Өгөгдлийг холбогдох хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд иймэрхүү мэдээллийг зөвхөн эцэг эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр авах ёстой гэдгийг тодорхой болгохгүйгээр санаатайгаар цуглуулахгүй. TCL нь хүүхдэд хамааралтай Хувийн Өгөгдлийг зөвхөн холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд, шаардлагатай бол зөвхөн эцэг эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр, тухайн хүүхдүүдийн туйлын ашиг сонирхолтой уялдуулан ашиглана. Хэрэв та хүүхэд тань эцэг эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр бидэнд өөрсдийн Хувийн Өгөгдлөө өгсөн гэж үзэж байгаа бол доорх Бидэнтэй Холбогдох хэсэгт өгөгдсөн э-мэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Хэрэв таны хүүхэд манай Хүүхдийн Сургалтын эсвэл Хүүхдийн Горимын үйлчилгээ, TCL-ийн гэр бүлийн цаг эсвэл хүүхдүүдэд зориулсан TCL-ийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг бол бид таныг хүүхдийн хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий тусдаа нууцлалын бодлогоор (харах: https://www.tcl.com/global/en/children-privacy-policy/English) хангах болно.
Бид таны Хувийн Өгөгдлийг дараах аргаар болон дараах зорилгуудаар цуглуулж, хадгалж, боловсруулж эсвэл өөр бусад аргаар ашиглаж болно:
Таны талаар бидний цуглуулсан Хувийн Өгөгдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хувийн Өгөгдлийн тусгай ангилал эсвэл эмзэг Хувийн Өгөгдөлд тооцох хэмжээнд бид эдгээр өгөгдлийг таны зөвшөөрөлд үндэслэн боловсруулах бөгөөд та ийм боловсруулалт хийхэд олгосон зөвшөөрлөө ирээдүйд нөлөө үзүүлэхүйцээр хэдийд ч эргүүлэн татаж болно. Гэсэн хэдий ч, хэрэв та ингэхийг сонговол бид танд тодорхой нэг үйлчилгээнүүдийг үргэлжлүүлэн үзүүлэх боломжгүй байж болзошгүйг анхаарах нь зүйтэй. Хэрэв та зөвшөөрлөө эргүүлэн татахаар сонгосон бол бид танд гарч болзошгүй үр дагавруудын талаар илүү ихийг хэлж өгөх болно. Холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн тохиолдолд бид мөн таны олон нийтэд ил болгосон Хувийн Өгөгдлийн тусгай ангиллыг боловсруулах эсвэл хууль ёсны нэхэмжлэл гаргах, хэрэгжүүлэх эсвэл хамгаалах боломжтой.
"Бүтээгдэхүүний Тусгайлсан Нэр Томьёо" Хэсэгт бидний цуглуулдаг Хувийн Өгөгдөл болон TCL-ийн ухаалаг ТВ, MagiConnect, TCL Home апликейшн, TCL Channel, TCL Mobile, Таблет ба Зүүх Боломжтой Төхөөрөмжтэй холбоотойгоор Хувийн Өгөгдлийг ашигладаг бидний зорилгуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.
Хэрэв та байгууллагынхаа нэрийн өмнөөс TCL-ийн Материалуудыг худалдан авах эсвэл ашиглахын тулд байгууллагынхаа бизнесийн холбоо барих хүнээр ажилладаг бол бид таны нэр, тээвэрлэлт, төлбөрийн нэхэмжлэл хүлээн авах болон/эсвэл бизнесийн хаяг, э-мэйл хаяг, утасны дугаарыг цуглуулж, "Хувийн Өгөгдлийн Ашиглалт" Хэсэгт дээр дурдсан холбогдох захиргааны зорилгоор эсвэл бусад зорилгоор ердийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах хэмжээгээр таны Хувийн Өгөгдлийг ашиглах боломжтой.
Бид таны бидэнд өгсөн мэдээлэл, таны талаар цуглуулсан эсвэл үүсгэсэн мэдээлэл эсвэл TCL-ийн харъяа болон салбар компаниудтай бусад эх сурвалжаас цуглуулсан мэдээллийг доор тайлбарласан бизнесийн нэг эсвэл хэд хэдэн зорилгоор задруулах боломжтой:
Бид мөн дээрх "Хувийн Өгөгдлийн Ашиглалт" Хэсэгт дурдсан зорилгуудад хүрэхийн тулд цуглуулсан Хувийн Өгөгдлийн аль нэгийг өөрсдийн түншүүдтэйгээ хуваалцаж болно. Үүнд:
Бид энэхүү Нууцлалын мэдэгдэлд тодорхойлсон Хувийн Өгөгдлийг задруулахаас гадна таныг өөрийн Хувийн Өгөгдлийг хуваалцахыг зөвшөөрөх бүрд гуравдагч талуудтай хуваалцаж болно.
Хэрэв та манай үйлчилгээгээр дамжуулан — олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, гуравдагч талын нэг удаа нэвтрэх хэрэгсэл, гуравдагч талын апликейшнууд, хөдөлгөөнт платформууд болон төхөөрөмжийнхөө харилцаа холбооны оператор зэрэг гуравдагч талын үйлчилгээнд нэвтэрч байгаа бол эдгээр гуравдагч талын үйлчилгээнүүд нь бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх таны үйл ажиллагааны талаарх мэдээллийг багтаасан таны тухай мэдээллийг цуглуулж, өөрсдийн нууцлалын бодлогуудтай уялдуулан бүтээдэхүүн, үйлчилгээний таны ашиглалтын талаар гуравдагч талын үйлчилгээнд холбогдсон таны холболтын талаар мэдэгдэж болохыг анхаарна уу.
Манай вэбсайт нь гуравдагч талын сайтуудын холбоосыг агуулж болох бөгөөд манай бүтээгдэхүүнүүд мөн гуравдагч талуудын хөгжүүлж, ажиллуулдаг урьдчилан суулгасан апликейшнуудыг агуулж болно. Бид ийм бусад сайтууд болон апликейшнуудын нууцлалын арга ажиллагаа эсвэл агуулгад хариуцлага хүлээхгүй. Энэхүү Нууцлалын Мэдэгдэл тэдэнд хамаарахгүй. Та гуравдагч талуудын үйлчилгээтэй холбоотой нууцлалын бодлогуудыг анхааралтай уншиж, шаардлагатай тохиолдолд тэдгээр талуудтай шууд холбогдох ёстой.
Түүнчлэн, таны TCL эсвэл Alcatel гар утасны операторууд үйлчилгээг сайжруулах, оношлох болон бусад зорилгоор таны Хувийн Өгөгдлийг цуглуулж болно. Энэхүү Нууцлалын Мэдэгдэл нь тэдгээр операторт хамаарахгүй бөгөөд бид мөн тэдгээрийн нууцлалын арга ажиллагаанд хариуцлага хүлээхгүй. Хэрэв та тэдгээр нь таны Хувийн Өгөгдлийг хэрхэн цуглуулж, боловсруулах талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл эдгээр оператортай холбоо барих нь зүйтэй.
TCL нь энэхүү Нууцлалын Мэдэгдэлд заасан үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд таны Хувийн Өгөгдлийг өөрийн байгууллагын группын доторх компаниудтай дэлхий даяар хуваалцдаг. TCL нь мөн танай улсаас гадуур байрлах гуравдагч талуудад таны Хувийн Өгөгдлийг боловсруулах эсвэл хуваалцах ажлыг туслан гүйцэтгэж болно. Таныг TCL-ийн Материалуудыг ашиглах үед бид энэхүү Нууцлалын Мэдэгдэлд нийцүүлэн таны мэдээллийг таны оршин суугаа улсын дотор болон гадна шилжүүлж, хадгалж, боловсруулж болно. Улмаар таны Хувийн Өгөгдлийг боловсруулах нь танай улсын хууль тогтоомжоос гадна мөн бусад хууль тогтоомжийн дагуу явагдах болно.
TCL нь Хувийн Өгөгдлийг шилжүүлэх нь нууцлалын холбогдох хууль тогтоомжтой уялдуулан хийгдсэн байхад баталгаа гаргахын тулд тухайлбал, ямар нэг хязгаарлалтгүйгээр Европын комиссоос баталсан Гэрээний стандарт заалтууд зэрэг гэрээний, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн тулд зохих алхмуудыг авдаг.
Бид таны өгсөн Хувийн Өгөгдлийг хамгаалах, өгөгдөлд зөвшөөрөлгүй хандах, задруулах, ашиглах, өөрчлөх, гэмтээх эсвэл алдагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд салбарын стандартад нийцсэн зохион байгуулалтын, биет болон техникийн аюулгүй байдлын арга хэмжээг авсан. Бид таны Хувийн Өгөгдлийг хамгаалахын тулд дараахыг багтаасан зүй ёсны, бодит алхмуудыг хийх болно:
Гэсэн хэдий ч интернетээр өгөгдөл дамжуулах нь ямар ч тохиолдолд 100% аюулгүй байх баталгаагүй гэдгийг ойлгоорой. Хэрэв бид аюулгүй байдлын системийнхээ зөрчлийг мэдсэн бол холбогдох аливаа хууль тогтоомжтой уялдуулан цаг тухайд нь арга хэмжээ авах болно.
TCL нь таны Хувийн Өгөгдлийг зөвхөн энэхүү Нууцлалын Бодлогод тодорхойлсон зорилгуудаар шаардлагатай хугацаанд хадгалах бөгөөд дараах шалгуур үзүүлэлтийн дагуу зохих хугацааны дараа устгана:
Өгөгдөл хамгаалах хууль нь таны тухай бидний эзэмшиж буй Хувийн Өгөгдөлтэй холбоотой хэд хэдэн хууль ёсны эрхийг танд олгож болно. Өгөгдөл хамгаалах зарим хууль тогтоомж адил байдаггүй тул эдгээр бүх эрх бүх газарт ижил хамаарахгүй. Та тодорхой хууль эрх зүйн бүсийн хүрээнд өөрийн эрхийн талаарх илүү их мэдээллийг энэхүү Нууцлалын Мэдэгдлийн Хавсралтаас харж болно.
Гэсэн хэдий ч, бид таны Хувийн Өгөгдөл зөвхөн танд хамааралтай гэдгийг ойлгож, танд үүнийг хэрхэн ашиглахыг хянах боломжийг өгдөг. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн таны эрхүүдэд дараах эрхүүд багтаж болно:
Бид таны хүсэлтийг биелүүлэхийн өмнө өгөгдлийн субьектийн хүсэлтийн баталгаажуулалт хийх шаардлагатай байж магадгүй бөгөөд жишээлбэл, бид таны талаар өөрсдөдөө аль хэдийн байгаа зарим өгөгдлийг баталгаажуулахыг танаас хүсэж болно. Бид хүсэлт гаргагчийн биеийн байцаалт эсвэл хүсэлт гаргах эрхийг баталгаажуулахын тулд өгөгдлийн субьектийн хүсэлтийг шалгах явцад өгөгдсөн Хувийн Өгөгдлийг зөвхөн ашиглах болно.
Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь бидний бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглахад ерөнхийдөө хамаарна. Бид мөн тодорхой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой нэмэлт Хувийн Өгөгдлийг боловсруулж болно.
УХААЛАГ ТВ
Бид болон манай гуравдагч талын түншүүд тоглуулсан видеоны нэр, үргэлжлэх хугацаа, хэрэглэгчийн дуртай хуудас, үзсэн хуудас, тэдгээр хуудсанд зарцуулсан хугацаа зэрэг Ухаалаг ТВ-ийн бүтээгдэхүүний таны ашиглалтын талаарх Хувийн Өгөгдлийг цуглуулдаг. Энэ нь биднийг үйлчлүүлэгчид маань уг бүтээгдэхүүнийг хэрхэн ашигладаг талаар илүү сайн ойлгож, цаашид сайжруулалт хийж, үйлчилгээгээ тохируулан өөрчлөх боломжтой болгодог.
Таныг Ухаалаг ТВ-ийн бүтээгдэхүүнийхээ камер эсвэл микрофоныг ашиглах үед бид Хувийн Өгөгдлийг цуглуулж болно. Жишээлбэл, таныг ChatNow дээр лайв видео чат хийх, лайв видео чатын үйлчилгээг үзүүлэхийн тулд камер (Ухаалаг ТВ-ийн бүтээгдэхүүнийхээ суурилуулсан эсвэл гадаад камер) ашиглах үед бид таны TCL бүртгэл, таны видео болон аудио чатын түүх, согогтой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой дэмжлэгийн өгөгдөл болон үйлчилгээг ашиглахтай холбоотой санал зөвлөмжийн талаарх өгөгдлийг цуглуулж болно.
Бид таны Ухаалаг ТВ-ийн бүтээгдэхүүнүүдэд үүссэн асуудлуудыг алсаас оношлох зорилгоор нэмэлт Хувийн Өгөгдөл цуглуулж болно. Жишээлбэл, хэрэв та зөвшөөрөл өгсөн бол бид бодит цагийн дэлгэцийн агшны зургийг цуглуулж, таны Ухаалаг ТВ-ийн бүтээгдэхүүнүүд дээр хадгалагдсан өгөгдлийн талаарх мэдээллийг цуглуулж болно. Энэ нь таны Ухаалаг ТВ-ийн бүтээгдэхүүнүүдэд үүссэн асуудлуудыг аль болох үр дүнтэй шийдвэрлэхийн тулд юм.
Ухаалаг ТВ-ийн бүтээгдэхүүнүүд нь Amazon Alexa эсвэл Google Action дуут туслах функцийн өгөгдлийг таны Ухаалаг ТВ-ийн бүтээгдэхүүнүүд дээр авдаг. Энэ мэдээлэлд төхөөрөмжийн тодорхойлолт, таны дуу хоолой, Ур Чадварын Токен болон Дуут тушаал багтана. Таныг дуут туслах функцийг ашиглах үед Google эсвэл Amazon таны дуут өгөгдлийг болно. Таны өгөгдлийг Google эсвэл Amazon руу шууд шилжүүлэх болно. Эдгээр компани таны Хувийн Өгөгдлийг цаашид боловсруулах талаарх мэдээллийг Google эсвэл Amazon-ын нууцлалын мэдэгдлээс харна уу.
Манай гуравдагч талын зар сурталчилгааны түншүүд хэрэглэгчдийн профайл үүсгэх, таны төхөөрөмжүүдэд хүлээн авах хувь хүнд тохируулсан зар сурталчилгааг тодорхойлохын тулд таны ТВ үзэх болон ашиглалтын мэдээллийг цуглуулахын тулд контентын автомат таниулалт (ACR) болон бусад технологуудыг ашиглаж болно. Та Ухаалаг ТВ-ийнхээ тохиргооны хуудсанд өгөгдсөн аргын дагуу ACR-ээр өгөгдөл цуглуулах ажиллагааг идэвхжүүлэх зөвшөөрлийг бидэнд олгох эсэхээ хянаж болно.
MagiConnect
Бид болон манай гуравдагч талын түншүүд таны MagiConnect апликейшны ашиглалтын хэмжээ (таны хийсэн товшилтын тоогоор хэмжигдсэн) болон таны MagiConnect апликейшнээр дамжуулан хийх үйлчилгээнийхээ сонголт зэрэг MagiConnect апликейшны таны ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах болно. Бид таны MagiConnect апликейшны ашиглалтыг илүү сайн ойлгож, апликешны загварыг таны хүссэнээр тохируулахын тулд үүнийг гүйцэтгэж байгаа болно.
TCL HOME
Бид болон манай гуравдагч талын түншүүд таны TCL Home апликейшны ашиглалтын хэмжээ, таны лайв чатаар дамжуулан өгсөн мэдээлэл, TCL Home апликейшнээр дамжуулан хийсэн үйлчилгээний сонголт зэрэг таны TCL Home апликейшны ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах болно. Бид таны TCL Home апликейшны ашиглалтыг илүү сайн ойлгож, үйлчилгээгээ сайжруулж, апликейшны загварыг таны хүссэнээр тохируулахын тулд үүнийг гүйцэтгэж байгаа болно.
Бид таны эзэмшдэг олон TCL төхөөрөмж болон бусад үйлдвэрлэгчийн төхөөрөмжүүдийг холбох, удирдах боломжийг танд олгодог үйлчилгээнүүдээр таныг хангахын тулд бид болон манай гуравдагч талын түншүүд таны талаарх дараах мэдээллийг мөн цуглуулах болно: Wi-Fi эсвэл блютүүтийн мэдээлэл, байршил, TCL-ийн бүртгэл, таны утасны талаарх төхөөрөмжийн мэдээлэл болон TCL-ийн холбогдох төхөөрөмжүүдийн талаарх мэдээлэл.
TCL CHANNEL
TCL Channel нь хэрэглэгчдэд Roku ТВ-ийн дуут удирдлагын функцийг эхлүүлэх замаар TCL Channel дотор үзэх боломжтой контентуудыг хайх боломжийг олгодог. Таныг дуут туслах функцийг ашиглах үед Roku ТВ таны дуут өгөгдлийг шууд боловсруулах болно. Таны дуут өгөгдлийг цаашид боловсруулах талаарх мэдээллийг Roku ТВ-ийн нууцлалын мэдэгдлээс харна уу.
Бид таны эзэмшиж буй Roku ТВ эсвэл TCL төхөөрөмжтэй холбоотой өгөгдлийг (жишээ нь, төхөөрөмжийн загвар, төхөөрөмжийн өвөрмөц таниулагч, брэнд, MAC хаяг, Roku үйлдлийн системийн хувилбар, бүс нутаг, IP хаяг, апликейшны хувилбар) болон таны TCL Channel-ын ашиглалттай холбоотой мэдээллийг (жишээ нь таны товшилтын бүртгэл болон хайлтын түүх) цуглуулж, боловсруулж болно. Бид ийм өгөгдөлд дүн шинжилгээ хийж, таны ашиглалт, сонголтын дагуу профайл үүсгэхийн тулд гуравдагч талын гүйцэтгэгчдийг оролцуулж болно. Бид үүнийг хэрэглэгчдээ TCL Channel-ыг хэрхэн ашигладаг талаар илүү сайн ойлгож, таны сонирхож болох бусад контентын талаар санал зөвлөмж өгөхийн тулд гүйцэтгэдэг.
TCL-ийн Гар утас, Таблет ба Зүүх Боломжтой Төхөөрөмж
Бид таныг TCL-ийн гар утас, таблет эсвэл зүүх боломжтой төхөөрөмж дээр тодорхой нэг апликейшныг ашиглах үед биометрийн өгөгдөл, эрүүл мэндийн өгөгдөл зэрэг Хувийн Өгөгдлийн тусгай ангиллыг цуглуулж, боловсруулж болно. Эдгээр өгөгдөл нь эдгээр апликейшны эрүүл мэндтэй холбоотой функцуудад шаардлагатай. Бид таны Хувийн Өгөгдлийн тусгай ангиллыг таны илэрхий зөвшөөрөл дээр үндэслэн боловсруулдаг бөгөөд та ийм боловсруулалт хийх зөвшөөрлөө ирээдүйд нөлөөлөхүйцээр хэдийд ч эргүүлэн татаж болно. Гэсэн хэдий ч, хэрэв та ингэхийг сонговол бид танд тодорхой нэг үйлчилгээнүүдийг үргэлжлүүлэн үзүүлэх боломжгүй байж болзошгүйг анхаарах нь зүйтэй. Хэрэв та зөвшөөрлөө эргүүлэн татахаар сонгосон бол бид танд гарч болзошгүй үр дагавруудын талаар илүү ихийг хэлж өгөх болно;
Бид лавлагаа өгөх URL, IP хаяг, манай вэбсайтын талаарх таны ашиглалтын мэдээлэл, клоуд үйлчилгээ, апп дэлгүүр, хайлтын түүх, хайлтын асуулга, хөтчийн төрөл, горимын давтамж, төхөөрөмж өвөрмөц таниулагчийг багтаагаад төхөөрөмжийн өгөгдөл, бүртгэлийн мэдээллийг цуглуулж, боловсруулж болно,
Зарим TCL гар утасны төхөөрөмжүүд нь Alcatel брэндийнх байдаг ч энэхүү Нууцлалын Мэдэгдэл тэдгээр төхөөрөмжид мөн хамаарна.
Бид болон манай гуравдагч талын зар сурталчилгаа, өгөгдлийн дүн шинжилгээний түншүүд TCL бүртгэл, ухаалаг ТВ болон бидний ажиллуулдаг бусад вэбсайт, апликейшнуудын тодорхой нэг функцийг дэмжихийн тулд пикселийн шошго эсвэл вэб дохиог ("автомат цуглуулах хэрэгсэл") багтаасан "күүки" болон түүнтэй ижил төстэй вэб технологиудыг ашигладаг. Автомат цуглуулах хэрэгсэл нь таны төхөөрөмж дээр суурилуулсан кодын хэсгүүд юм. Автомат цуглуулах хэрэгслүүд нь таныг TCL вэбсайт/апликейшнд зочлох эсвэл TCL вэбсайт/апликейшн руу буцах үед таны хөтөч эсвэл төхөөрөмжийг таних боломжийг вэбсайтад олгодог. Бидний ашигладаг күүкигийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харах бол эндээс олж болох манай Күүкигийн бодлогыг харна уу: https://www.tcl.com/mn/mn/legal/cookies-policy
Бид хоёр төрлийн автомат цуглуулах хэрэгслийг ашигладаг: "горимын күүкинүүд" болон "байнгын күүкинүүд".
Таныг хөтчөө хаасны дараа горимын күүкиний хугацаа дуусдаг. Горимын күүки нь таны төхөөрөмжид санамсаргүй байдлаар үүсгэгдсэн өвөрмөц таниулах дугаарыг өгөх замаар таны хайлтын горимын үеэр таныг таниулах болно. Бид горимын күүки ашигладаг.
Таныг өөрийн хөтчөө хаах үед байнгын күүки хугацаа нь дуусдаггүй. Бид байнгын күүки ашигладаг:
Автомат цуглуулах хэрэгслийг хэрхэн удирдах вэ
Хэрэв та күүки хүлээн авахыг хүсэхгүй байгаа бол хөтчөө күүки хүлээн авахгүй байхаар эсвэл таны төхөөрөмж дээр күүки байршуулах үед танд мэдэгдэхээр тохируулж болно. Та мөн TCL-ийн бүртгэл эсвэл бусад TCL-ийн бусад вэбсайт / апликейшнаас гармагцаа күүкиг устгаж болно. Хэдийгээр та TCL-ийн бүртгэлээр зочлохдоо күүки хүлээн авах шаардлагагүй ч, хэрэв та хөтчөө күүкигээс татгалзахаар тохируулсан бол та TCL-ийн бүртгэл эсвэл TCL-ийн бусад вэбсайт/апликейшны бүх онцлог, функцийг ашиглах боломжгүй болж болзошгүй юм.
Жишээлбэл, ихэнх вэб хөтчүүдийн хэрэгслийн Тусламжийн хэсэг нь танд хөтчөө шинэ күүки хүлээн авахаас хэрхэн сэргийлэх, таныг шинэ автомат цуглуулах хэрэгсэл хүлээн авах үед хөтөч танд хэрхэн мэдэгдэх, автомат цуглуулах хэрэгслийг хэрхэн бүрэн идэвхгүй болгох талаар танд хэлж өгөх болно. Та дараах холбоосууд дээр дарах замаар зарим алдартай хөтчүүдийн талаар нэмэлт мэдээлэл авах боломжтой: Google Chrome; Microsoft Edge; Mozilla Firefox; Microsoft Internet Explorer; Opera бөгөөд Apple Safari.
Холбогдох хууль тогтоомжоор шаардсан үед бид таныг манай вэбсайт/апликейшнд анх удаа зочлоход бид ямар төрлийн автомат цуглуулах хэрэгсэл ашигладаг болохыг тайлбарлаж, бидний ашигладаг зарим автомат цуглуулах хэрэгсэлд танаас зөвшөөрөл авахыг хүссэн күүки баннерыг танилцуулах болно.
Автомат цуглуулах хэрэгслээр дамжуулан цуглуулсан Хувийн Өгөгдөл
Бид автомат цуглуулах хэрэгслээр дамжуулан цуглуулсан Хувийн Өгөгдлийг дээр дурдсан зорилгоор ("Хувийн Өгөгдлийн Ашиглалтууд" хэсэгт багтаасан) ашигладаг. Эдгээр күүкиний хувьд тэдгээрийг ашиглахын тулд бид таны зөвшөөрлийг хүсдэг бөгөөд тэдгээр күүкигээр дамжуулан цуглуулсан Хувийн Өгөгдлийг боловсруулах хууль эрх зүйн үндэс болгож зөвшөөрөлд найддаг.
АНУ-ын хэрэглэгчдийн хувьд Сүлжээний Зар Сурталчилгааны Санаачилга нь зар сурталчилгааны олон тооны күүки ашиглахаас татгалзах арга замуудыг мөн санал болгодог. Илүү ихийг олж мэдэхийн тулд https://www.networkadvertising.org руу зочилно уу. Татгалзах нь та цаашид онлайн зар сурталчилгаа хүлээн авахгүй гэсэн үг биш гэдгийг анхаарна уу. Энэ нь таны татгалзсан компани эсвэл компаниуд таны сонголт ба ашиглалтын загварт тохирсон зар сурталчилгааг цаашид хүргэхгүй гэсэн үг юм.
Одоогоор манай вэб сайт "Хянахыг хориглоно" зааврыг багтаасан хянах механизмтай холбоотой автоматжуулсан хөтчийн дохиог танихгүй байгаа.
Хэрэв та өөрийн Хувийн Өгөгдлийг цуглуулах, ашиглах, задруулах, шилжүүлэх, боловсруулах эсвэл дээр дурдсан эрхүүдийн аль нэгийг хэрэгжүүлэх талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доор заасан тусгай сувгаар дамжуулан бидэнтэй холбогдоно уу.
ЕЭЗБ & ИБ-ийн оршин суугчдын хувьд privacy_dpo@tcl.com хаягаар э-мэйл илгээх замаар манай Өгөгдөл Хамгааллын Ажилтантай (DPO) холбогдоно уу.
Энэтхэг дэх хэрэглэгчдийн хувьд Энэтхэг дэх манай Гомдол Хариуцсан Ажилтан нь Ноён Sudhansu Sahu бөгөөд privacyqueryindia@tcl.com дээр холбогдох боломжтой.
United States дахь хэрэглэгчдийн хувьд TCL-ийн харъяа компаниуд нь TTE Technology, Inc. болон TCT Mobile Inc бөгөөд тэдгээрийн холбогдох хаяг, холбоо барих хүмүүсийг доор харуулсан:
TTE Technology, Inc. (TCL-ийн ТВ ба үйлчилгээнд зориулж)
189 Technology Drive
Irvine, CA 92618
хаягаар э-мэйл илгээх эсвэл consumerdata@tcl.comманай төлбөргүй дугаар болох +1-877-300-8837 дугаарт залгах замаар бидэнтэй холбогдох
TCT Mobile, Inc. (TCL-ийн гар утас/таблет/зүүх боломжтой төхөөрөмж ба үйлчилгээний хувьд)
189 Technology Drive
Irvine, CA 92618
хаягаар э-мэйл илгээх эсвэл privacy.na@tcl.comманай төлбөргүй дугаар болох +1-855-368-0829 дугаарт залгах замаар бидэнтэй холбогдох
Бразил дахь хэрэглэгчдийн хувьд руу э-мэйл илгээх эсвэлprivacidade@semptcl.com.br +55 (11) 3004-7570 дугаарт залгах замаар манай DPO-тай холбогдоно уу.
Өөрийн улс эсвэл бүс нутаг дахь TCL-ийн харъяа компаниуд, оффис эсвэл төлөөлөгчийн талаар илүү их мэдээлэл авах бол манай Contact Us Page https://www.tcl.com/choose-country.html -ыг харна уу.
Хэрэв бид сэтгэлд тань хүртэл шийдвэрлэж чадаагүй нууцлалын эсвэл өгөгдөл ашиглалтын шийдвэрлэгдээгүй асуудал танд байгаа бол АНУ-д байрладаг манай гуравдагч талын маргаан шийдвэрлэгчтэй (үнэгүй) https://feedback-form.truste.com/watchdog/request дээр холбогдоно уу.